УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдод Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенкогоос нам хоорондын харилцаа холбоог цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, захидал ирүүлжээ.
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчлал хийсэн билээ.
Айлчлалын үеэр хатагтай Валентина Ивановна Матвиенко тэргүүтэй төлөөлөгчидтэй УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд уулзаж, санал бодлоо солилцож байсан юм.
Хадагтай В.И. Матвиенко, эрх баригч “Нэгдсэн Орос” намын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд МАН-ын даргатай хийсэн энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч буйгаа онцлон тэмдэглээд уулзалтын үеэр яригдсан асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлж, хоёр намын дарга нарын дараагийн уулзалтыг Москва хотод хийх санал дэвшүүлж байсан.
Хатагтай В.И. Матвиенкогоос МАН-ын дарга М.Энхболдод Монгол оронд хийсэн айлчлалын үеэр сонирхолтой яриа өрнүүлсэнд талархал илэрхийлээд хамтран ажиллах тухай захидал ирүүлжээ.
Захидалд “Орос-Монголын харилцааны цаг үеийн чухал асуудлуудаар тодорхой, илэн далангүй, санал солилцсон явдал нь манай хоёр орны хоорондын олон талт харилцааны ерөнхий байдлыг нэлээд идэвхжүүлсэн билээ.
Холбооны зөвлөл нь парламент хоорондын болоод нам хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх хоёр талын сонирхолыг идэвхижүүлэх байр суурьтай байна“ гээд бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрээр Монгол Ардын Намын дарга М.Энхболдод ажлын амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.
Сэтгэгдэл0
АН-аас албан тушаал горьддог амьтадтай хамтран ажиллана гэхээр Оросууд мэдээлэл муутай л байна даа.
Газрын наймаа хийх гэсэн юм болов уу
Orosyyd ediin zasagaa mainaixaas bosgoj abaxgaad biagaa uym shig.EB-d Orosiin ediin zasagiin esreg zaaltyyd garaad bna.Aytaixan shig Olon ylsad ner nvvree abaad yabj chadaxgvi bol ylam l dooshoo orj ard irged ni zobox baix daa.
Orosuud MAN - d tuslaxaar shiidsen gej Orosiin xebleld garsan gesen unen bna shuu,
Энэ Оросууд Монголтой харицахаараа өнөөхл дээр үеийн өөрсдийн эрх ашигаа Монголд тулгалаг түүнийгн Монголчууд үг дуугүй хүлээн авдаг байх естой гэсэн үзэлн хэвээрээ бгаа . Ядаж байхад АН-ийнхан болохоор Оросуудтай харилцан ашигтай байх зарчимийн асуудал яриад хэрвээ Монголд ашиггүй бол өөр улсуудтай ярина гээд үгэндн орохгүй . Харин МАН-ийнхан болохоор Оросуудад туйлийн ашигтай санал тавиад байдаг ! . Жн : Та нар хэдхэн хүний гар цайлгачихвал тэнээдл юу дуртайгаа хийж дурийнхаа гэрээг хий гэдэг !? даанчиг өөрсдөө сонгуульд ялагдчихсан эрх мэдэлгүй байдаг . Балаа юм болж бн шүү кккк...
Энхболд чинь Орос гэхээсээ Хятадад элэгтэй хүн.
Хатагтай гэдэг үгээ зөв бичиж сур дандаа эрлийзүүд дүүрээд Монгол хэл устаж байна
xadag zuusen xun uom baixdaa xadagtai gesen baix uom.Xadag barij zolgoson uom bolov uu?