sonin.mn

КАЙР. /Ёнхап/. Мали улсын агаарын орон  зайд холбоо тасарсны дараа осолдсон, Алжирын онгоцны хэсгүүд болон амь үрэгдсэн зорчигчдын  цогцсуудыг олсон гэж “АР” агентлаг энэ сарын 24-нд мэдээлэв.

Онгоцонд сууж явсан 116 хүнээс хараахан амьд үлдсэн хүн олдоогүй байна. Буркино-Пасо улсын Ерөнхийлөгчийн ойрын хүний хэлж буйгаар, Мали улсын нутаг дэвсгэрээс олдсон онгоцны хэсгүүд болон хохирогчдын цогцсууд бүгд шатаж тарсан байдалтай байжээ.

Онгоцны хэсгүүд олдсон газар Буркино-Пасо улсын хилээс 50 километрын зайтай ажээ.. Ослын шалтгааныг цаг агаар муудсантай холбоотой гэж таамаглаж байгаа юм. Учир нь онгоц хамгийн сүүлд Нигерийн нислэгийн удирдах төвтэй холбоо барихдаа ширүүн борооны улмаас нислэгийн замаа өөрчилсөн тухай мэдэгдсэн аж.

Зорчигчдын дүнд Франц улсын 51 иргэн сууж явсан бөгөөд тус улсын Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч ослын газарт хоёр байлдааны нисэх онгоц илгээгээд байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг