sonin.mn

Сүүлийн өдрүүдэд ТВ сувгаар иргэд газраа өмчилж байгаа тухай мэдээлэл идэвхтэй явуулж байна. Дүүргийн Засаг дарга нар “Төлөвлөсөн 52 байршлаас иргэд өөрсдөө хэний ч оролцоогүйгээр газраа онлайн сонгоод өмчилж байна” гэнэ.

 

2002 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 7.1. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 хүртэл га газрыг өмчлүүлнэ гэснийг 0.05 га газар өмчлүүлэхээр болжээ.

 

2003 оноос 2013 оны хооронд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн 10 жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын дөнгөж 8%-тай тэнцэж байна. Түргэвчлэх, онлайн болгох хэрэгтэй гээд.   

НИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор батлагдсан Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоогоод байна.

Уг тогтоолын дагуу дээрх 52 байршлыг 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган нийслэлийн хэмжээнд Хот, тосгоны төлөвлөлтийн норм ба дүрмийн дагуу 164 620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх боломжтой юм. ... гэв.

 

Эрх баригчид өөрсдөө батлагдаагүй, том хэмжээтэй, хамгийн хэрэгтэй газар хашаа хамгаалалт зоож, барилга байшин босгож, өмчилснийхээ дараа тусгай хамгаалалт, дархан цаазат бүсээс өөрсдөө хууль дүрэм гаргаад хасуулсаар ирлээ.

 

Энэ хууль, дүрэм журмын боловсруулалт, бүртгэлийн явц, ажиллагааг харахад Монгол улсын иргэн болгонд 0.07 га хувийн өмч газартай болгоё гэсэн зорилго ч энд алга.

 

Гол зорилго:   

Аль болох олон иргэн газар өмчлөх бүртгэлд бүртгүүлэх,

Иргэдэд аль болох олон газрын сертификат нэртэй хувьчлалын тасалбар тараах

 

Хэрэгтэй газар нь байхгүй, олдохгүй тул иргэд тасалбараа борлуулна. Түүнийг шинэ хуулийн дагуу Газрын корпораци гэдэг ЗГ-ын агент “улсын мөнгөөр” худалдан авна.  Улмаар эрх мэдэлтэнгүүд аль хэрэгтэй, ирээдүйтэй, дэд бүтэцтэй, төв зам дагуу, дархан цаазат бүсд урт том хашаа хамгаалалт хэдийнээ босгосон өөрсдийн дарсан, нуусан, авсан газраа тэрхүү цуглуулсан тасалбараараа 100% хувийн өмч болгож хуульчилж авахад чиглэжээ. Энэ ашигтай байрлалтай өмчилсөн газраа цааш гадна дотны хөрөнгөтөн нарт өндөр үнээр зарна. Хөрөнгөжинө.  

 

Мөн давхар эрх баригчдын зөвлөсний дагуу газраа өмчилсөн олон иргэд эдийн засгийн эргэлтэнд оруулж амьдралаа өөд татахын тулд Банк оф Чайна-д  бага хүүтэй зээлийн барьцаанд газраа тавицгаана. Эдийн засгийн дампуурлыг төлөвлөгөөтэй үргэлжлүүлсээр Монголын их хэмжээний газар нутаг, үл хөдлөх хөрөнгө гадны, харийн мэдэлд аяндаа хэсэг хэсгээр шилжинэ.     

 

Газрыг өмчлөнө гэдэг эхнээсээ ТУЙЛЫН БУРУУ юм.

 

Эрх баригчид ийнхүү хувийн ашиг сонирхлын төлөө “Улсын үндэс газар”, “Бурхан гуйсан ч бүү өг” гэдэг Монголын газар нутгийг улмаар харийнхны өмч хөрөнгө болоход чиглэсэн үйл ажиллагааг шат дараалалтай явуулж байна. 100 хоногийн эдийн засгийн сэргэлт ердөө энэ байв.

 

Иргэд үнийг харсаар, мэдсээр байж ЗҮГЭЭР СУУСААР БАЙХ УУ?

 
Эмч, уулчин Л.Баярсайхан