sonin.mn

Чингис Хааны Чанчун бумбад илгээсэн захидлыг толилуулж байна.

"Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал, биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг. Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг. Бидний үндсэн зарчим нэг бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг. Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн биш юм.


Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн улс, хойд зүгийн Хүй, зүүн талын Хиа ба баруун хязгаарт орших зэрлэгүүд бүгд миний ноёрхолыг хүлээн зөвшөөрлөө. Миний харж буйгаар эртний үеийн шан юү-аас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас хүнд юм; миний засаглалд ямар нэгэн зүйл дутагдаж буйг би эмээж байна. Гол усыг гатлахдаа бид завь залуур хийдэг. Түүнтэй адил бид ухаант мэргэдийг урин, их гүрнээ жолоодох туслах зөвлөхийг сонгодог. Хаан ширээнд заларсанаасаа хойш би өөрийн ард түмнийг удирдах жолоог зүрхэндээ тээсэн билээ; харин гурав (kung) ба есийн (k’ing) байрыг эзлэх зохистой хүнийг олж чадахгүй байна. Энэ учир тохиолдолын улмаас би эрэн сурвалжлан, эрхэм багш таныг үнэнийг нэвтлэн, зөв замыг сонгон туулж явааг дуулан сонслоо. Ихийг суран өнөр туршлага хуримтлуулсан эрхэм таны хуулийн судалгаа агуу билээ.

Таны дархан оюун тунхаглал болсон. Та эртний мэргэдийн нугарашгүй зүй тогтолыг хадгалан түгээгч. Таны бүтээл цуутай алдартны авьяас билэг бүхий. Та урт удаан хугацаанд хад чулуун дунд, энэ ертөнцөөс холдон амьдарсан; гэвч таниас хүмүүс оюун ухааны эдгээрлийг, үхэшгүй мөнх бурхдын замд зогсох үүл адил, үй олноор олж авч байна. Таныг дайн дууссаны дараа Шан туны ойролцоо хуучин буйрандаа байрлаж буйг дуулсан, таны талаар би үргэлж боддог. Вэй голын эргээс нэг л тэргээрээ буцаж, хулсан урцандаа урих урилгыг гурвантаа хэлдэг талаар мөн мэдэх билээ. Гэвч би яах билээ? Өндөр уулс, өргөн уудам тал нутаг бидний тасалж, би таньтай уулзаж чадахгүй байна. Би зөвхөн хаан ширээнээсээ буун, хажуулан хүлээж чадна. Би мацаг барин, биеэ угаалаа. Эрхэм таныг дагалдан хүргэхээр би өөрийн хиа Ли Чунг Лүүг илгээлээ. Мянган бээрийн замаас бүү бэрхшээгээрэй. Эрхэм таны гэгээн алхалт хийгдэнэ гэж би хүснэм. Элсэн цөлийн цар хүрээг бүү бодоорой. Өнөөгийн нөхцөлд амьдарч буй хүмүүсийн үйлийг эмгэнэн тунгаан, эсвэл миний биеийг нигүүлсэн энэрч амьдралыг сахих арга билгээ дамжуулан олгооч. Би өөрийн биеээр танд үйлчилнэ. Эрхэм та өөрийн мэдлэг оюунаас өчүүхэн хэмжээг миний биед үлдээнэ гэж найднам. Надад нэг л үг хэлэхэд би аз жаргал дүүрэн байна. Эл захианд өөрийн бодлоо би товчоор өгүүллээ, эрхэм таныг болгоон соёрхон гэж найдна. Агуу Даогийн зарчмыг нэвтлэгч, зөв бүхнийг энэрэн тэтгэгч, эрхэм таныг олон түмнийн хүслийг сөрөн зогсохгүй гэж бодож байна.
5 дах сарын эхний өдөр (May 15),1219."

Орчуулсан Э.Хонгорзул. The Travels of Ch'ang Ch'un to the West, 1220-1223 by E. Bretschneider (1888)