sonin.mn

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийн Монгол Улсад албан ёсны айлчлал өндөрлөнө.

-8.30 Авлигалаар авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа Д.Дондогийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцэнэ

-10.00 цагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд Налайхт гарсан хүн амины хэрэг буюу иргэн М-ийг зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярыг шүүнэ.

-11.00 цагт МЭҮГ, ЗҮТ хамтран боом өвчний талаар ҮХААЯ-ны 1 давхарын зааланд мэдээлэл хийнэ.

-11:00 цагт “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалт дадлагын хаалтын ажиллагаа болно

-11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдсийн холбооноос хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний талаар мэдээлл хийнэ.

14:00 цагаас ”Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс мэдээлэл хийнэ.

--Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн 7 дугаар сарын 19-26 ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

-Багшаар ажиллах эрхийн шалгалтад орох хүсэлтэй иргэдийг 7-р сарын 20–ны өдрөөс 8-р сарын 01-ний өдрүүдэд www.itpd.mn цахим хуудсаар бүртгэнэ. Шалгалт 8-р сарын 10-ны өдөр явагдана.

-Баянгол дүүрэг 3, 4-р хорооллын замын эхлэл, Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 7 сарын 25-27-нд уулзварын зүүн хойд хэсгийг хаана.

-Монгол улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Өмнөд Австрали улс, Флиндерсийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд “Зохион байгуулах ур чадвар: Худалдаа, эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт богино хугацааны мэргэших хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

-Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг 9 дүгээр сарын 1-ийг хүртэл зарлалаа.

-Даншиг наадам 7 дугаар сарын 22-26-ны бэлэгт сайн өдрүүдэд Баянхонгор аймгийн төвд үргэлжилнэ.

-Чингисийн талбайд байрлах Үндэсний бүтээн байгуулалт “Их Майдар” төслийн мэдээллийн төвд 7 дугаар сарын турш хуваарийн дагуу цуврал лекц зохион байгуулагдана