sonin.mn

ТОКИО. /Ёнхап/. Японы  Хирошимад 1945 онд цөмийн бөмбөг дэлбэлсний дараах байдлыг харуулсан 1700 гаруй зураг олдсон байна. 1945 онд цөмийн бөмбөг дэлбэлсний дараах Хирошимагийн гудамж, барилга байшинг харуулсан 1761 зураг АНУ-ын төв архивт хадгалагдаж байжээ.

Зургуудыг АНУ-ын цэргийн цөмийн бөмбөгийг хөгжүүлэх Манхэттены төслийн (Manhattan Project) судлаачид, АНУ-ын Стратегийн тэсрэх бөмбөг судлалын төв, хуурай газар, нисэх хүчний тусгай багийн албан хаагчид авсан аж.

Уг зургуудад Хирошима хотын илүү олон газруудын нөхцөл байдал дүрслэгдсэн бөгөөд нарийвчлал сайтай уг зургууд холбогдох судалгааны ажилд чухал ач холбогдол үзүүлнэ гэж судлаачид найдаж байна. Зургуудын 30 ширхгийг энэ сарын 23-ны өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд дэлгэсэн юм.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг