sonin.mn

ТОКИО. /Ёнхап/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улстай хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар тохиролцсон тухайгаа тайлбарлахдаа, “Салхины чиг зөв зүг рүү эргэлээ” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 24-нд Японы “Никкей” сонинд ярилцлага өгөхдөө, “БНАСАУ өмнө нь япон хүмүүсийг хулгайлсан асуудлыг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан бол өнөөдөр уг хэргийг хамтран шалгах асуудлаар яриа хэлцээ хийх зэргээр байр сууриа өөрчилж байна” гэжээ.

Тэрбээр хэлэхдээ, “БНАСАУ-ын Японы талаарх байр сууринд өөрчлөлт орсон гэж тус улсад илгээсэн тусгай төлөөлөгч нар тайлагнасан. Тиймээс хулгайлагдсан иргэдийн хэргийг дахин шалгах ажил амжилттай болно” гэв. Мөн тэрбээр, “БНАСАУ, Япон улсад Улаанбаатарт тогтмол уулзаж хэлэлцэж байх санал тавьсан.

Энэ нь Зургаан талын хэлэлцээг нөхөх боломжтой юм. Хоёр улс хүсвэл дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулна” гээд БНАСАУ, Японы харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа тухайгаа онцолсон байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн асуудлаар өргөн хүрээтэй тохиролцоонд хүрснээр хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлж, хоёр улсын Засгийн газрын хамтарсан сан байгуулахаар зорьж байгаа гэж хэлжээ.

А.Цацралт

Эр сурвалж: "Монцамэ" агентлаг