sonin.mn

МОСКВА. /РИА Новости/.  Малайзын онгоцны осолтой холбоотой өөрт байсан материалыг Европын Холбоонд (ЕХ) манай улсын Батлан хамгаалах яам хүлээлгэн өгсөн гэж ОХУ-аас ЕХ-нд суугаа Элчин сайд Владимир Чижов мэдэгдлээ.

ОХУ-аас тус материалыг авсныхаа дараа ЕХ ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.. Харин АНУ уг материалуудыг найдвартай биш гэж үзэж байгаа боловч үүнийгээ нотлох баримт гаргаж ирээгүй байгаа гэж В.Чижов хэлсэн байна. АНУ өмнө нь иймэрхүү нөхцөл байдал үүсэхэд шаардлагатай нотлох баримт дэлгэж байсан удаагүй.

Тэд үргэлж тагнуулын нууц мэдээ эсвэл мэдээлэл олсон хүний аюулгүй байдлын үүднээс нотлох баримтыг дэлгэж, бусдад дамжуулах боломжгүй гэж тайлбарладаг гэж В.Чижов хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, ОХУ онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажил хэн нэгнээс хараат бус бөгөөд олон улсын оролцоотой болно гэж найдаж байна гэв.

А.Цацралт

Эр сурвалж: "Монцамэ" агентлаг