sonin.mn

ХАНОЙ. /Ёнхап/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн онгоц Украины зүүн нутагт осолдож, 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь эрсэдсэнээс хойш тус компанийн  өөр нэг онгоц мөргөлдөөнтэй байгаа бүсийн дээгүүр нисэж өнгөрсөн байна.

“Malaysia Airlines” компанийн Куала-Лумпур, Лондонгийн чиглэлийн зорчигч тээврийн онгоц энэ сарын 20-ны өдөр дотоодын дайн ид өрнөж буй Сирийн агаарын хилээр нисэж өнгөрсөн байна. Энэ нь тив дамжсан олон улсын нислэг анх удаа Сирийн дээгүүр ниссэн хэрэг болов.

Харин энэ мэдээллийг “Malaysia Airlines” компани хүлээн зөвшөөрсөн боловч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агаарын аюулгүй зам гэсэн тайлбар хийжээ. Гэсэн хэдий ч Сирийн агаарын хилээр нислэг үйлдэх нь Украины адил аюулгүй байдлын ямар ч баталгаагүй учир зарим улс, тухайлбал, АНУ-ын Холбооны агаарын тээврийн газар тус нислэгийн замаар нисэхийг хорьдог байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг