sonin.mn

“Буянт ухаа 1” хорооллын эхний сугалаагаар 1540 хүн азтанаар тодорч, орон сууц захиалах эрхтэй болсон бөгөөд нийт эрх бүхий азтануудын 1217 нь орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж, захиалгын гэрээгээ байгуулаад байгаа юм.

“Буянт ухаа 1” хороололд орох эхний ээлжийн азтануудыг МҮОНТВ-ийн 2 дугаар сувгаар шууд дамжуулан орон сууцанд орох хүмүүсийг ил, тодоор зарласан. Харин журамд заасны дагуу урьдчилгаа төлбөрөө төлөөгүй, гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцалж, дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь шатны сугалааг зохион байгуулахаар болоод байгаа юм.

Энэ дагуу хоёр дахь шатны сугалааг энэ сарын 25-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн сугалаагаар нийт 323 орон сууцны эрхийг олгох бөгөөд өмнө нь сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй төрийн албан хаагчид, залуу гэр бүл болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагдах аж.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг