sonin.mn

"Буянт-Ухаа" хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өгөх нээлтийн ёслолын ажиллагаа маргааш Морингийн давааны гэр хорооллын хойно болно.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн Засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, УСУГ-ын дарга С.Үнэн “Дэд бүтэц” төслийн захирал Б.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцох юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх "Дэд бүтэц" төслийн хүрээнд цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн аж.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг