sonin.mn

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын 421 дуудлага бүртгэгджээ.

Эдгээр дуудлагаас хүн гэмтсэн хэргийн шинжтэй 169, осол, зөрчлийн шинжтэй 252 дуудлаганд алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн осол, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 10 бүртгэгдэж, 11 хүн нас барсан байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг