sonin.mn

ПАРИС. /ВВС/. ОХУ-д байлдааны хөлөг онгоцууд нийлүүлэх гэрээг манай улс хэсэгчлэн цуцалж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.

Газар уснаа явагч “Мистрал” ангиллын байлдааны хоёр хөлөг онгоцыг ОХУ-д нийлүүлэх гэрээг Францын хөлөг онгоц үйлдвэрлэдэг нэг компани  2011 онд Оросын холбогдох албаны хүмүүстэй байгуулсан юм.

ОХУ-д байлдааны хөлөг онгоцууд нийлүүлэх гэж байгаа Францыг Украины хямралтай холбогдуулан олон улс шүүмжилж байна.

Эхний хөлөг онгоцыг энэ оны сүүлээр ОХУ-д нийлүүлэхээр төлөвлөсөн гэж Олланд мэдэгдсэн. Гэхдээ хоёр дахь хөлөг онгоцыг нийлүүлэх эсэхээ Украины хямралыг шийдэхэд Москва хэр хүчин чармайлт гаргахаас хамаарч шийдэх ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг