sonin.mn

Монголбанк өнөөдөр арилжааны банкуудад 1847.32 төгрөгийн хаалтын ханшаар 26.4 сая ам.доллар, 298.05 төгрөгийн хаалтын ханшаар 80.5 сая юань тус тус худалдав.

Ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 10.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 10.6 сая ам.доллар нийлүүллээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг