sonin.mn

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт гарсан хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчний хоёр сэжигтэний бие сайжирч эмнэлгээс гарчээ.

Боом өвчинтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 31 хүн, 4 техник, 2 мотоциклтой шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 4 хүн боом өвчний сэжигтэй хэвтэн эмчлүүлж байснаас Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр малчин 2 иргэн боомоор өвчилсөнийг тогтоож, хоёрыг нь сэжигтнээр тооцоод байсан юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг