sonin.mn

ЦЕГ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн газар хэлтсийн бүх алба хаагчдын дунд нийтлэл, илтгэлийн уралдааныг зохион байгуулсан юм.

Уралдааны тэргүүн байрыг Орхон аймаг дахь цагдаагийн газрын эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Гантөмөрийн “Хүмүүн заяаны үнэ цэнийг өлмийдөө гишгэсэн авлига”, дэд байранд Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч А.Дашцоожийн “Цаасан хараал”, гутгаар байранд Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын сэтгэл зүйч М.Одонгоогийн “Тэр бидэнд хэрэггүй” бүтээл тус тус шалгарсан байна.

Нийтлэл, илтгэлийн уралдаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Орхон аймаг, Баянхонгор, Хөвсгөл аймаг, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Төв Архивын газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Зохион байгуулалттай тэмцэх газар, Хэвлэл мэдээллийн төв зэрэг 10 гаруй газар хэлтсийн 25-н алба хаагч нар оролцжээ.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг