sonin.mn

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудад дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр очиж танилцлаа.

Тэрбээр маргааш Дундговь аймагт ажиллах юм. Харин Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай, Булган аймагт ажиллахаар орон нутгийг зорьжээ. Засгийн газраас “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор нэр дурдсан аймгуудын сумдад ажил ямархуу шатанд явааг шалгах гэж байгаа аж.

Мөн аймаг бүрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Тэдгээрийн инженерийн шугам сүлжээний ажлын явцыг албан томилолтын хүрээнд шалгах гэнэ. Онцлоход, “Шинэ сум” төсөл хэрэгжих сумдуудад Өвөрхангай аймгийн Богд, Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сум хамрагдсан юм.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг