sonin.mn

АЛМАТЫ. /Ёнхап/. Украины зүүн нутгийн салан тусгаарлах хүчнийхэнд ОХУ  хүнд зэвсэг нийлүүлсээр байна гэж Украин улс үзэж байна.

Украины Аюулгүй байдал, Батлан хамгаалах хорооны төлөөлөгч Андрей Ласенко, “Зүүн нутгийн салан тусгаарлах хүчнийхэнд ОХУ хүнд болон бусад төрлийн зэвсэг нийлүүлсээр байна” гэж мэдэгдэв.

Мөн тэрээр, “Террористууд ОХУ-д үйлдвэрлэсэн пуужингаар Малайзын онгоцыг харвасан гэдгийг батлах баримтуудыг нууж байна” гэж ОХУ болон салан тусгаарлах хүчнийг шүүмжилжээ.

Салан тусгаарлах хүчнийхний утасны яриаг чагнан олж авсан мэдээлэлдээ үндэслэн Малайзын онгоцны сүйрлийн ард ОХУ байгаа гэж Украин улс үзэж байгаа билээ. Харин ОХУ үүнийг эрс эсэргүүцэж байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг