sonin.mn

Ажилчны гудамжны Дунд голын доод гүүр буюу Гурвалжингийн гүүрээс урагш метр 275 метр зайд байрлах гүүрийг шинэчлэх, шинээр хос гүүр болгох барилгын ажлыг "ЗМЗ" ХХК 2013 оны 07-р сарын 10-наас 2014 оны 07-р сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр Нийслэлийн Авто замын газартай  гэрээ байгуулан ажиллаж байна.

2013 онд шинэ гүүрийг барьж гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн бөгөөд хуучин 64.85 уртааш метр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхээр хөдөлгөөн хаагаад байна. 2014 оны 4 дүгээр сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд шинэ гүүрээр тээврийн хэрэгслийг зорчуулах юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.