sonin.mn

Шинэчлэлийн  засгийн  газрын  шинэхэн  яамны  нэг  болох  “Хөдөлмөрийн  яам”  улс  орон  даяар хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийг дорвитой дэмжин ажиллаж олон ч ард иргэдийг хоолтой залгуулж, ажлын байраар хангаж буй нь сайшаалтай санагдам.

2012 оноос эхлэн Хөдөлмөрийн яамны зүгээс “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” тодорхой бодлогыг боловсруулж, тус ажлын хүрээнд орон даяар 0.8 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийн маш таатай, уян хатан нөхцөлтэй зээлийг ард иргэдэд хүртээмжтэй, ил тод олгож өдийг хүрсэн юм.

Хөдөлмөрийн яам ньаймаг болон дүүрэг бүрт “Хөдөлмөрийн хэлтэс”-ийг шинээр үүсгэн байгуулсан бөгөөд тус жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг уг хэлтсүүдээр дамжуулан ард иргэдэд маш шуурхай олгож ирсэн. 0.8 хувийн хүүтэй 250 сая төгрөг хүртэлх уг зээл нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдэд маштаатай, эрсдэл багатай, ашиг өндөртэй зээл бөгөөд санхүүжилтыг нь МУ-ын засгийн газраас гаргаж байгаа  билээ.

Ийм  сайхан  мэдээг  тухайн  үед  сайшаан  талархаж  хүлээж  авч  байсан  ч  сайны хажуугаар саар гэгчээр  төрийн мөнгийг  төрөл садан,  танил  талдаа эрх  мэдэл  албан тушаалаа ашиглан олгодог  Хөдөлмөрийн хэлтэс  Баянгол  дүүрэгт  байгааг  хэлэхэд  харамсалтай.

2013 оны нэгдүгээр улирлаас эхлэн өнөөг хүртэл маш олон аж ахуй нэгж байгууллага, нөхөрлөл, хоршоод Баянгол дүүргийн хөдөлмөрийн хэлтэсд хандан жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг авах хүсэлт өгсөн бөгөөд тэдгээр хүсэлтүүдийн дөнгөж 30 гаруй хувь нь л тус зээлд хамрагдаж чадсан.

Тэрхүү цөөн тоогоор хамрагдаж чадсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн зээл ямар шат дамжлагайгаар түргэн  гарч  Баянгол  дүүргийн  хөдөлмөрийн  хэлстийн  тодорхой  албан  туушалтнуудын халаасыг түнтийл гэдгийг  товчхон  дурьдъя.

Судалгаа  шинжилгээ,  бизнес  төлөвлөлт  нь  огт  тодорхойгүй төслүүдийг  дэмжих,  барьцаа  хөрөнгө,  санхүүгийн  эх  үүсвэргүй  аж  ахуйн  нэгж  байгууллагыг тодорхойлолтонд оруулах, банкны баталгаа гаргах арга замуудыг зааж өгөх; эцэст нь өөрийн танил тал  гэсэн  бүх  компаниудад  арилжааны  банкаар  дамжуулан  их  хэмжээний  хуурамч  бүтээн байгуулалтын  зээлийг  гаргуулж,  төр  болоод  ард  иргэд  биднийг  хохироосоор  байгаа  юм.

Шинэчлэлийн засгийн газар хэмээн цээжээ дэлдээд л байна. Шинэчлэлийн хажуугаар иймээрхүү байдлаар ажил унагаасаар байх уу? Я.Санжмятав, С.Эрдэнэ сайдаа????

 

Эх сурвалж: "nutag.mn"