sonin.mn

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхийг өнөөдрийн нэгдсэн чуулганаар хаалттай хэлэлцэнэ. Тэгвэл жиргээчдийн өнөөдрийн гол сэдэв нь Хууль зүйн сайдыг огцруулах тал дээр санал бодлоо илэрхийлсээр байна.

Тэдний дунд мөн МУ-ын Ерөнхийлөгч Х.Тэмүүжин сайдын талаар жиргэжээ. Тэрээр ”Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ засгаас эхэлж “огцорууулах” сайд биш. Тэр алдаа дутагдлаа засч, сургамж авах чадвартай гэж итгэе”хэмээн  жиргэв.

Гэвч эрхэм Ерөнхийлөгч маань дээрх жиргээгээ их л яаруу сандруу бичсэн бололтой. “Огцруулах” гэдэг үгийг “огцорууулах” хэмээн буруу бичсэн байв.

Б.Оргил

Эх сурвалж: "new.mn"