sonin.mn

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр тэргүүтэй албаны төлөөлөгчид Канад Улсын Калгари, Ванкүвер хотуудын хот төлөвлөлт, замын технологи, газар зохион байгуулалт, хог хаягдлын ашиглалт, орон сууцийн корпрацийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Томилолтын баг 04 сарын 20-ны өдөр Калгари хотын баруун зүгт байрлах өндөр уулын нөхцөлд тавигдсан зам, тунелийн барилга, зохион байгуулалттай танилцсан бол 21-ний өдөр Калгари хотын Их сургуульд очиж танилцжээ.

Энэ үеэр хотын захиргааны албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар холбогдох албаныхантай ярилцсан байна. Мөн тус хотын зам ангийн ажил, хайрганы карьер, агуулах болон зам цэвэрлэгээний технологи, ундны ус, бохир усыг цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Нийслэлийн Засаг даргын “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу гадаадад томилолтоор ажилласан нийслэлийн удирдлагуудын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад албаныхны 04 сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд Канад Улсад ажиллаж буй зардлын тайланг  танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Канад Улсад ажилласан томилолтын багийн гадаад зардлын тайлан

Зардлын төрөл Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Тооцоо хийх хэлбэр  
1 Нислэгийн тийз /УБ-Калгари-Ванкүвер-УБ/ 5 хүн 4 200 000 төгрөг 21 000 000 төгрөг Нэхэмжлэхээр  
2 Зочид буудал 5 хүн *10 хоног 160 ам.доллар 8 000 ам.доллар бэлнээр  
3 Зам хоногийн зардал 5 хүн    *10 хоног 50 ам.доллар 2 500 ам.доллар бэлнээр  
4 Унаа /авто машин түрээс /   1 000 ам.доллар 1 000 ам.доллар бэлнээр  
5 Визний хураамж 4 хүн  
216 420 төгрөг
 
865 680 төгрөг бэлнээр  
6 Бэлэг /сувенир/       Дотоод нөөцөөс

     НИЙТ:  11 500 /арван нэгэн мянга таван зуу/ ам.доллар, 21 965 680 /хорин нэгэн сая есөн зуун жаран таван мянга зургаан зуун ная/ төгрөг.  Долларын ханшийг Монгол Банкны тухайн өдрийн ханшаар тооцно.