sonin.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд боловсролын хэлтэс  "Хос мастер" шатрын Академитай хамтран Монголын  их, дээд сургууль, коллежийн 2014 оны шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнийг  энэ оны 4 дүгээр сарын 12-13 -ны амралтын өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд шагналыг өнөөдөр БШУЯ-ны хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.

Тэмцээнд нийтдээ 10 баг тамирчид оролцсон бөгөөд сургууль бүрээс 3 эрэгтэй, 1 эмэгтэй шатарчид оролцсон байна. Багийн дүнгээр дэлхийн шатрын холбооны мастер Т.Оюунбаатар ахлагчтай МУИС-ийн баг тэргүүн байр эзэлж, 2014 оны аваргын цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, багийн гишүүн бүр алтан медаль хүртлээ.

2 дугаар байрт Монгол улсын гавьяат багш, спортын мастер С.Даваа ахлагчтай ХААИС-ийн 1-р баг, 3 дугаар байрт доктор Ц.Батхүү ахлагчтай Боловсролын их сургуулийн баг орж мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

4 ба 5 дугаар байруудыг ХААИС-ийн 2-р баг, СУИС-ийн багууд эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Мөн ширээний аваргуудыг тодруулж  шагналаа. 1-р ширээний аваргаар Б.Насанбат/ХААИС/, 2-р ширээний аваргаар Р.Энхбат/МУИС/, 3-р ширээний аваргаар А.Батцэнгэл/МУИС/, С.Түмэнбаяр/ХААИС/, 4-р ширээний аваргаар С.Хандсүрэн/МУИС/ нар тус тус шалгарсан байна.