Боловсролын шинэчлэлийн хүрээнд "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлдэг. Тиймээс ирээдүйд багш болох оюутнуудын ур чадвар, арга барилыг одооноос төлөвшүүлж, хөгжүүлж ажиллахаар боллоо.
Энэ ажлын эхлэл болгож Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон МУБИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ ажил хэрэгжсэнээр оюутнууд суралцах хугацаандаа багш гэж хэн болох, арга зүйгээ хэрхэн хөгжүүлэх, хөтөлбөрөө яаж боловсруулах талаар мэдлэгтэй болох юм.
Ингэснээр тэд шинэ ажлын байран дээр гараад цаг хугацаа хожино гэдгийг БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа онцоллоо. Хамтран ажиллах санамж бичигт багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сургалтад хамруулах, дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэнхэд хэдэн заалтууд тусгагджээ.
Сэтгэгдэл0
55 нас хүрмэгц эрэгтэй багш нарыг шууд тэтгэвэрт гаргах нь зөв.Залуу багш нарт ажлын байр олдохгүйгээс маш олон төгсөгч өөр ажил хийж байна.Математекийн багш 55-с дээш насныхан зөнөөд юүн тоо бодохтой манатай,гол нь тэд ахмад насаараа ихэрхэж зөнгөрлөөд,ямар ч идэвхгүй,бусдад маш буруу үлгэр дууриалал үзүүлдэг.