sonin.mn

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас зүүн зургаан сумын ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх” нь сэдэвт мэдлэгийн өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа. ЭМЯ-аас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийг дэмжих жил, АИТХ-аас“Эх хүүхэд -гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” –ийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтад нийт 360 хүүхэд хамрагдав.

6 сумын ЕБСургуулийн багш нартай уулзаж Эрүүл мэндийн хичээлд үнэлгээ хийж фокус ярилцлага зохион байгуулав.

 Зүүн 6 сумын ЕБСургууль, цэцэрлэг, ЭМТөвийн гал тогоо болон үдийн цай хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, хоолны цэс, хоолны дээж, технологийн картанд үнэлгээ дүгнэлт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Бие бялдар, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг тус 6 сумын тамгын газар, ЭМТөв, сургууль цэцэрлэгийн ажилчид нийт 500 орчим хүнээс авч дүгнэлт гаргаж зөвлөгөө өгөв.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр”ХБӨ–ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох” 66 асуулттай судалгааг 6 сумаас түүврийн аргаар авлаа.