sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчидтэй холбоотой асууд­­лыг нягталж,
үнэн зөвийг олж өгөхийг биднээр үг дайн хүр­­гүүлсэн юм




Хот, хөдөөгийн нийлсэн 12 шүүгч ажлаасаа хууль бусаар чөлөөлөгджээ. Тодруулбал Шүүхийн Ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс Ерөнхийлөгчийн нэрийг барин дээрх 12 шүүгчийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг нэр зүүл­гэж албан тушаалаас нь чөлөөлсөн бай­на. Өөрөөр хэлбэл шүүхийн шинэт­гэлийн хүрээнд Шүүхийн тухай багц хууль батлагдан гарсантай холбогдон шүүхүүд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн аж. Өөрч­лөлттэй хол­богдуулан анхан болон давж заал­дах шатны шүүгч нарыг аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын шүүхээс чөлөөлж шинээр бий болсон дугаар шүүхүүдэд томилуулахаар Ерөн­хий­лөгчид өргөн мэдүүлсэн гэсэн үг.

Угтаа бол шүүх татан буугдаагүй, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байхад ШЕЗ шүүгч на­рыг шилжүүлэн томи­луулах санал өргөн мэ­дүүлэх ёстой байсан. Гэтэл чөлөөлүүлэх санал хүргүүлчихээд Ерөн­хий­лөгчийг Үндсэн хууль зөрчсөн мэтээр харагдуулж байна.
Чухам яагаад 12 шүүг­чийг гэнэт хууль бусаар аж­лаас чөлөөлөв гэдэгт Ерөн­хийлөгчийн Тамгын газраас албан ёсоор хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн аж.

Гэтэл ШЕЗ бид ажлаа хийсэн эргэн томилуулахаар өргөн мэдүүлсэн, эргэн томилох эсэх асуудал нь Ерөн­хийлөгчийн бүрэн эр­хийн асуудал, Ерөнхийлөгч яагаад томилоогүй үндэс­лэлээ тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг шүүгч нарт өгчээ. Нэг үгээр хэлбэл бид /ШЕЗ/ажлаа хийсэн, Ерөнхийлөгч л таалбал томилно, таа­лахгүй бол хувь заяандаа гомд гэсэн утгатай хариуг өгчээ.

Ямартай ч өнөөг хүртэл 12 шүүгчийг яг ямар үндэс­лэлээр ажлаас халав гэдэг нь бүрхэг хэвээр бай­гаа тухай эх сурвалжууд мэдээллээ.

Товчхондоо ШЕЗ мөрөө­рөө ажлаа хийж явсан 12 шүүгчийг төрийн нэр барин хоолноос нь салгасан гэсэн үг. Ер нь сүүлийн үед тө­рийн зарим байгууллага шинэчлэл гэдэг нэрийн доор маш олон хүнийг ажилгүй болгож байгаа. Тэдний нэг нь энэхүү газар юм. Уг нь тус газрын үндсэн чиг үүрэг нь шүүгчдийнхээ эрх ашгийг хамгаалах.

Гэтэл зөвхөн эрх мэдэл албан тушаалын төлөө хэн нэгний амьдралыг золиос болгон өөрсдийнхөө тойрон хүрээлэгчдийг бий болгохын тулд эдгээр 12 шүүгчийн хувь заяагаар тоглосон хэрэг болоод байна. Хамгийн гол нь халагдсан гэх 12 шүүг­чийн дунд тун удахгүй гавьяа­ныхаа амралтад гарах хүн ч байсан юм билээ.

Халагдсан шүүгч нараас тус зөвлөлийн гишүүн Ж.Эр­дэ­­нэ­чимэгтэй уулзхад “Та нар шүүхийнхээ дээд зөвлөлийг шүүхэд өгдөг хэн бэ. Та нарыг ялахыг чинь харна аа гэж” дарамталсан аж.
Эндээс нэг зүйлийг ажиг­лахад Ж.Эрдэнэ­чимэгийн үг биелэлээ олж байна гэж хар­дахаар байгаа юм гэж шүүгчид хэлж байсан юм. Уг нь шүүгч нар ШЕЗ-ийг хуу­лиар хүлээсэн үүргээ биелүү­лэ­хийг шаардаж За­хир­­­гааны хэргийн шүүхэд хандахад ШЕЗ хуулийн шаардлага хангаагүй ба­римтууд шүүхэд өгч шүүх хурлыг хоёр ч удаа хойш­луулж байсан байна. Эл хэргийг шийдэх шүүгч нь шийдэхээс ч айж халгаж яваа юм билээ. Хэрвээ шүүгч эл хэргийг үнэн зө­вөөр шийдсэн тохиолдолд өөрийгөө магадгүй ажлаас чөлөөлөгдөх 13 дахь хүн нь болох байх гэж бодож ч болох юм.

Шүүгч нарыг цаасан дээр буусан баримтгүйгээр чөлөөлсөн

Шүүгчдийн хэлж буйгаар ардаа ямар ч татаасгүй, хэн нэгний нөмөр нөөлгөнд багтдаггүй азгүй 12 нөхөр л ажлаас халагдлаа гэж их л халаглангуй хэлж байсан юм.

Ингээд бид ажлаасаа хууль бусаар халагдсан шүүг­чдийн төлөөлөлтэй уул­­захад “Биднийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халс­ан.... дугаар шүүхийн шүүгч болгохын тулд Ерөн­хийлөгч зарлиг гаргаж шүүгч нарыг чөлөөлсөн.

Ингээд чөлөөлсний да­раа бүгдийг нь буцааж зар­ли­гаар томилох хэрэгтэй болсон. Гэтэл яг буцаагаад томилохдоо 12 шүүгчийг хаяад томилсон. Тодруулбал Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэг болон За­хиргааны хэргийн шүүх, Ховд, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод Хэнтий зэргийн хөдөө орон нутгийн шүүгчид байгаа юм.

Ний нуугүй хэлэхэд энэ хэдэн шүүгч улстөрд ямар ч танилгүй, татаасгүй зүгээр л мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан хүмүүс байсан. Ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон насаараа шүүхийн байгууллагад за­луу халуун насаа зориулж үнэнчээр зүтгэж байсан хү­мүүс л халагдаад байна.

Ийм л хүмүүсийг ажлаас халчихаад өөрсдийгөө ажил хийсэн болгож харагдуулаад байгаа юм. Түүнээс тэдний ярьж байгаа шиг биднээс ямар ч шалгалт шүүлэг аваагүй. Зүгээр л нэг судалгаа авсан. Энэ нь ажлаас халах судал­гаа биш шүү дээ. Ерөнхийдөө тэд ажилдаа ямар ч ха­риуцлагагүй ханд­даг хү­мүүсийг ажлаас халсан гэх цуурхалыг олон нийтэд өгөөд байгаа юм. ШЕЗ-ийн хүний нөөцийн хэлтсийн ажлыг хянаж зохион байгуулдаг гишүүн нь Ж.Эрдэнэчимэг.

Энэ эмэгтэй Сонгино­хайр­хан дүүргээс ШЕЗ-д ирсэн. Хамгийн гол нь түүнтэй өр­сөлдсөн болон түүнийг дэм­жээгүй хүмүүс бүгд ажлаас чөлөөлөгдсөн. Уг нь тэд 10-28 жил шүү­хийн байгууллагад ажил­ласан хүмүүс.














Эндээс харахад нэг хүний тоглолт хэтэрхий явагдаад байгаа нь харагдаж байгаа юм. Бид ажлаас халах болсон үндэслэлээ тайлбарла гэхээр ямар ч тайлбар өгөхгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл бичээд очихоор “Энэ бол танай ШЕЗ-өөс бодлогын чанартай хийж байгаа ажил” гэж хэлдэг. Тэгэхээр ерөнхий зөв­лөлөөс бодлогоор энэ 12 хүнийг ажлаас халсан болж таараад байгаа биз дээ. Ерөнхий зөвлөл болохоор бид Ерөнхийлөгчид дахин өргөн барьж болохгүй гэдэг. Уг нь ахиад өргөн барьж болохгүй гэсэн хууль байхгүй бөгөөд эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах талаар ямар ч ажил хийхгүй бай­гаагаараа бусад шүүгч нарт айдас төрүүлж ажилд нь нөлөөлж байна гэж бид хардаж байгаа.

Тухайлбал БЗД-ийн Эрүү­гийн шүүгч Л.Ганзориг “Яа­хаараа бид заавал Ж.Эрдэнэ­чимэгийг дэмжих ёстой юм бэ. Өөрийн дүүр­гээс нэр дэвшиж байгаа Батхүү гэдэг шүүгчийг нэр дэвшүүлээд дэмжмээр бай­на” гэж хэлснийхээ төлөө аж­лаасаа халагдсан. Хуульд зааснаар шүүгчээс огц­руу­­лахаар хүртэл арга хэм­жээ­тэй хүмүүс бид биш” гэв.

Ямартай ч ажлаас ха­лагд­сан шүүгч нар ийн­хүү ярьсан нь нэгийг бодог­­дуулахаар байгаа юм. Тэгэхээр ШЕЗ-ийн буруутай үйл ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль хэдийнэ мэдэж “Та нар наад заваарсан ажлаа хурдан нэг тийш нь болгож шийд” гэх үүрэг даалгаврыг өгсөн ч тэд өөрсдийн хийсэн хууль бус ажиллагаагаа үнэн мэтээр ойлгуулах гэж их л зүдэрч яваа талаар шүүгчид хэлж байсан юм.

Төрийн өндөр албан ту­шаалд гармагцаа л ах дүү, амраг саднаа аль гайгүй гэ­сэн суудалд шургуулдаг байдал газар авсаар байгаа нь нууц биш. Тиймээс Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шүүгчидтэй холбоотой асуудлыг нягталж, үнэн зөвийг олж өгөхийг биднээр үг дайн хүргүүлсэн юм.
Бид дараагийн дугаартаа ШЕЗ-д хэн хэн орсон бо­лон ажлаас халагдсан 12 шүүг­чийн тухай эрэн сур­валжилж эргэн мэдээллэх болно.

Үргэлжлэл бий..


Р.Саруул

 

Эх сурвалж: