sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэгт 21 аймаг 9 дүүргийн мянга мянган гишүүд дэмжигчид болон аймаг дүүрэг хариуцсан хэрэг эрхлэх газрын дарга нар уриалга хүргүүлсэн байна.

Тэрээр уриалгандаа УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ, Засгийн газрын гишүүний алба  хашиж буй сайд нарын “Давхар дээл”-тэй холбоотой асуудлыг сүүлийн үед хурцаар тавьж шүүмжилж байгаатай холбогдуулан АН-ын мянга мянган гишүүд дэмжигчдийн өмнөөс уриалга гаргаж буйгаа мэдэгдээд” Давхар дээл” тайлах Засгийн газрын тухай хууль хэрэгжих хугацааг  2016 оны долдугаар сарын 1 нээс хэрэгжүүлэх шаардлагтай гэсэн байр суурь дээр нэгдээд байгаагаа  онцолсон бөгөөд  Засгийн газрын тогтвортой ажиллуулахаас өөр арга зам бидэнд байхгүй гэдгийг өнөөдөрийн цаг үе, гадаад дотоод хүчин зүйлс , нийгэм эдийн засгийн үйл явдлуудлаас  тодорхой байна гэдгийг хэлэхийн ялдамд Ардчилалын төлөө зүтгэж ирсэн нийт журмын нөхөддөө санал бодлоо нэгтгэн тэмцэхийг уриалсан байна.

Мөн Ардчилсан намын эрх ашигаас илүү ард түмний эрх ашиг чухал учраас төр засаг тогтвортой байх ёстой . Мөн намынхаа эсрэг кноп дарсан хүмүүст хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна