sonin.mn

Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой,  “ Монгол Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-аас  Монгол улсад суугаа элчин сайдын яамны нэрэмжит цомын төлөө гар бөмбөг болон теннисний тэмцээнд Эрдэнэбулган сумын III сургуулийн багш нар түрүүлж цом, мөнгөн шагналын эзэд боллоо.

Аймгийн бүх шатны сургуулиудын багш нарын дунд зохиогдсон гар бөмбөгийн тэмцээнд удаах байрыг Эрдэнэмандал сум, 3-р байрыг Хотонт сумын багш нар эзэллээ.

Теннисний эрэгтэйчүүдийн тэргүүн байранд “ Гурван тамир “ дээд сургуулийн багш н. Батболд, эмэгтэйчүүдийн тэргүүн байранд Хас тамир клубын багш н. Нарангуа нар тус тус шалгарлаа.

Шагналыг аймгийн БСГ-ын дарга А. Амгаланбаатар, аймгийн гар бөмбөгийн холбооны тэргүүн Р. Цэрэннадмид болон БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын зөвлөх Ян Чин Дун тэргүүтэй төлөөлөгчид гардуулж, баяр хүргэлээ.