sonin.mn

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд зохион байгуулсан  “ Гэр бүлийн үнэ цэнэ “ үндэсний чуулганаас гаргасан уриалга, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тус яамнаас 2014 оныг “ Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил “ болгон зарлаж энэ сарын 18-нд Архангай аймагт тус жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө , Хүүхэд гэр бүлдээ жаргалтай, бат бөх гэр бүлийн төлөө хамтдаа зэрэг уриалгуудыг дэвшүүлэн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, шийдвэр гаргах түвшиний төлөөлөлүүдийг оролцуулсан уг нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат, ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн, НХХ-ийн дарга Ш. Нямдаваа тэргүүтэй удирдлагууд мөн аймгийн хэлтэс агентлагийн төлөөлөлүүд уригдлаа.

ИТХ-ын дарга Ч. Мөнхбат нээлтэнд хэлсэн үгэндээ үр хүүхэддээ хүн байхын утга учрыг заан сургаж ирсэн Монгол ардын уламжлалт ёс заншил, хүмүүжлийн арга хэрэглүүрийг орчин үеийн онцлогт нийцүүлэн түгээн дэлгэрүүлэх, туршлагатай ахмадуудын хойч залуу үедээ өвлүүлэх сургах үйл ажиллагааг дэмжин эрчимжүүлье хэмээн уриаллаа.