sonin.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны 04 сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж 1860 байгууллагын 6200 гаруй хүнийг хамруулж 180 рейс буюу 630 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн билээ.

Цэвэрлэгээний ажлын үргэлжлэлийг энэ сарын 19-ний өдөр Азийн сан, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, бусад төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын алба хаагчид, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийлсэн 4650 гаруй иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулав.

Цэвэрлэгээнд 14-р хороо, 15-р хороо, 3-р хороо, 7-р хороо, 1-р хороо Goodreas, Kaliforni, AYU, The bull, Браухаус, Зөгийн үүр СӨХ,  Дулаан орд СӨХ, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, Орон гэр-18 СӨХ зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхитэй ажиллаж цэвэрлэгээний ажилд Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК, Алтан дорнын хүч ХХК, Цүзүки-Юмэ ХХК-ний хог тээврийн нийт 46 хог тээврийн машин, 4 ковш, Хоёрдогч түүхий эд цуглуулагчдын холбооны 9 портер машин ажиллаж нийт 120 рейс буюу 437 тонн хог хаягдыг тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэсэн байна.

Энэ ажлын хүрээнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг даргын ажлын алба, Шинэ тосгон ТББ-тай хамтран өдөр бүр ААНБ-уудаар явж шаардлага тавин ажилласан бөгөөд Евро-Ази дээд сургууль, Магнет Импорт, Карлсберг барилгын материалын дэлгүүр, 3-р сургуулийн зүүн талын сэлбэгийн дэлгүүрүүд хангалтгүй оролцсон тул албан шаардлагыг хүргүүлжээ.