sonin.mn

Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn-ын ээлжит санал асуулга боллоо.

Энэ удаад "Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж УИХ-аас гарсан шийдвэрийг та юу гэж бодож байна? ", "Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндэд сэв суулгасан хамгийн муу сайд хэн бэ?  " гэсэн хоёр сэдвээр санал асуулга явууллаа.


Санал асуулгад давхардаагүй тоогоор нийт 81 459 /Наян нэгэн мянга дөрвөн зуун тавин есөн/  хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнхи нь Монгол улс, АНУ, Солонгос, Швед улсын интернэт хэрэглэгчид байсан юм.

"Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж УИХ-аас гарсан шийдвэрийг та юу гэж бодож байна? " гэх асуултанд  "Улс орныг хамарсан тогтворгүй байдал үүслээ. Гадаад хөрөнгө оруулалт улам буурч долларын ханш өсөх байх." хэмээн нийт оролцогчдын 39 хувь нь санал өгчээ.




Харин "Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндэд сэв суулгасан хамгийн муу сайд хэн бэ?  " санал асуулгад Эдийн засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг  нар тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл санал асуулгад оролцогчдын дийлэнхи нь тэднийг маш ажилласан гэж дүгнэсэн аж.



Санал асуулгын дүнг бүрэн эхээр нь хүргэе.

Sonin.mn