sonin.mn

Үүл дарга аливаа асууд­лыг шийдвэрлэхдээ олон нийтийн санал асуулга, асуулт явуулна гэж ирээд сүр­хий дуугарах болсон. Гэвч түүнд чухам хэнбугай нар оролцоод байгааг ёстой бүү мэд. Хамгийн анх төв талбайн нэрийг солихоос эхэлсэн нийслэлчүүдээс са­­нал авах арга хэмжээ хам­­гийн сүүлд “Хогны уут тараах эсэх”-ийг ший­дэхэд нөлөөлнө хэмээн шийд­вэрлэсэн. Гэтэл уг санал асуултыг олон нийтэд нээлт­тэй байд­лаар цахим сай­тууд, үүрэн телефоны опера­торуудтай хамтраад эсвэл хэвлэл мэ­дээллийн хэ­рэгслээр дам­жуулсангүй. Харин оюут­нуудад цаас, бал бариулаад айлуудын хаалга тогшуулна гэж амласан. Арга ч үгүй биз цахим хэл­бэрээр авбал ямар үр дүн гарах нь хандалт ихтэй сай­туудад тавигдсан нээлттэй са­нал асуултад ир­гэд хэрхэн хариулсанаас болсон биз.

Нэг үе “Ямар ч санал асуулт явуулахгүй, уутаа үргэлжлүүлэн тараана” гэж муйхарлаж байсан нийс­­лэлийн удирдлагууд өнгө­рөгч амралтын өдрүүдэд 33 мянган өрхөөс санал асуулт авна хэмээсэн. Энэ нь нийс­лэлийн 10 өрх тутмын нэг айл уг санал асуултад ха­риулна гэсэн үг.

Үнэндээ нийслэлийн хэм­жээнд 33 мянган өрх гэдэг бол маш бага тоо. Үр дүн нь иргэд хүсээгүй хогны уутаа авсаар байх уу, эсвэл нийгэмд нэн хэрэгтэй байгаа хүүхдийн эмнэлэгтэй болох уу гэдгийг шийдэх учиртай. Гэтэл энэ чухал ажлыг “Сор гоо” гэх клубын оюутнуудын гарт атгуулж орхисон. Тэднийг ажлаа хэрхэн хийж, гүйцэтгэснийг нь Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, АНУ-ын Азийн сангийн төлөөлөл, “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон” холбоо хянана хэмээж байсан. Гэвч тэдгээр оюутан чухам хаана, хэ­нийх гэдэг айлаас санал авс­ныг бүү мэд. Хэрэг болгож ам­ралтын өдрүүдэд гэрээ эзэнгүй ор­хисонгүй. Үнэндээ уут авахгүй гэж санал өгөх санаатай хүлээгээд байсан хэрэг. Хоёр өдөр хаалгаар гадны хүн шагайсангүй. Арга ядахдаа ажлынхнаасаа асуулаа, ах дүү, айл хотлоосоо сураглалаа. Ойролцоогоор 50 гаруй хүнээс асуухад мэдээгүй, ирээгүй гэдэг хариулт сонсов. Уг нь 10 өрхийн нэгээр нь орох тооцоо гараад байхад яагаад 50 айл юу ч мэдээгүй байдаг билээ гэсэн хар төрөөд явчихлаа.

Үнэндээ бол Үүл баатар са­на­сандаа хүрч “Нийслэлчүүд санал асуултад “Азийн цагаан дагина” уутыг хэрэглэнэ гэж ха­риулт өгсөн байна” гэдэг үгийг өнөө, маргаашгүй хэлж мэдэхээр боллоо. Олон нийтийн санал асуулт байна уу, асуулга нь ч байна уу олон нийтийн хэрэгсэлээр л дамжвал илүү бодит үр дүн харуулах байсан.

Харамсалтай нь хотын удирд­­лагууд өөрсдөд нь ашиггүй байж мэдэх үр дүн дагуулахаас эмээ­сэн бололтой. Тиймдээ л оюут­­нуудаар нүүрээ тахлан, нө­гөө “муухай” аргаа хэрэглэж, эрх мэдлээ ашиглав уу.



М.Санчир




Эх сурвалж: