Иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 04 сарын 19-н буюу бямба гарагт зохион байгуулна.
Цэвэрлэгээний үеэр бүх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хог хаягдлын хуулийн дагуу орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ угаалга, тохижилт хийсэн эсэх, хаяг рекламыг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлэгтээ анхаарч ,өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон эсэхийг дүүрэг, нийслэлээс шалгах юм.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Сэлбийн гүүрийг Нийслэлийн цагдаагийн газар, Арслантай гүүрийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар такси ХХК, Бөмбөгөрийн хажуу талын даланг Нийслэлийн Онцгой байдлын газар цэвэрлэнэ.
Бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд өөр өөрсдийн хариуцсан талбайг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд гараагүй аж ахуйн нэгжүүдэд захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Ёстой салаавч өгье, Ногоон уутандаа хогоо хийхгүй юу Эсвэл тэр их илүүдээ гарсан мөнгөө хийх ажилгүй архичин тэнэмлүүдэд тарааж өгөөд хог цэвэрлүүл, Хувийн хэвшлийнхэнд хог цэвэрлэх ямарч зав байдаггүй Төрөөс тэжээгддэг амардаг тэтгэмж авдаг цаг завтай төрийнхөн засгийн газрын хийх ажилгүй сайд дарга нар гарц цэвэрлэгээгээ хий