sonin.mn
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа БОНХЯ-ны Сайдын тушаалын дагуу Увс нуурын ДЦГ-ын Торхилогийн голын хэсэгт 20 га талбайд ой цэвэрлэх ажлын тендерийг зохих заавар журмын дагуу ойн мэргэжлийн байгууллага нөхөрлөлүүдийн дунд зарлаж шалгарууллаа.
 
Тендерт Ц.Ганбаатар ахлагчтай “Торхилог” нөхөрлөл шалгарч ойн цэвэрлэгээ хийх талбайн тусгаарлалтыг хийж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байна. Ойн цэвэрлэгээ хийгдсэнээр ойн орчин сайжирч, гал түймэр гарах нөхцөл буурч ард иргэдийн түлшний хэрэгцээ хангагдана.
 
Ойн цэвэрлэгээ нь түймэр, шавьж өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойг цэвэрлэж, мод ашиглах, ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангаж ой модыг эрүүлжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, ойг хөнөөлт шавьж, өвчин, түймрийн гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор хийгддэг ойн аж ахуйн чухал арга хэмжээ юм.
 
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа