sonin.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.

Энэ Их хурал удаан хуга­цаагаар мундаг ажил­лаж байна. Олон завсарлага авч, гишүүд их ч ядарч байна. Би хүртэл үг хэлэхгүй суугаад байна шүү дээ. Энэ “Давхар дээл” гээч юмыг чинь би дөрвөн удаа өмсчихөөд, одоо ямар нүү­рээрээ “энэ чинь буруу байсан юм” гэж хэлэх юм бэ.

Үндсэн хуулийн заалт чинь боломжийн л юм байгаа. Үндсэн хуулийн заалтын боломж дотор Засгийн газ­рын бүрэлдэхүүнийг 1000 төрлөөр асуудлыг шийд­вэрлэх бололцоо байгаа юм л даа. Би жишээ нь Алтанхуяг сайд байсан бол Засгийн газартай 2-3 гишүүн сайд аваад, гаднаас эвсэл байгуулах л байсан.

Яагаад гэвэл эрх барьж байгаа бүлэглэл, одоогийн бүлэглэл 45 гишүүнтэй болчихоод тэрний чинь 17 нь сайд болчихоор эрх баригч бүлэглэлийнхээ түв­шинд Засгийн газар чинь Их Хурал дээрээ гарчихаад байгаа байхгүй юу. 2000 онд Энхбаярын Засгийн газар жишээ нь тав нь Их Хурлын гишүүн сайдтай, бусад нь гаднаас байсан юм л даа.

Үндсэн хуулийн заалт чинь зөвхөн боломж олго­сон заалт шүү дээ. Тэгээд улстөрийнхөө нөхцөл байд­лыг хуулийнхаа зарчимтай хутгаж хаячихаад энэндээ орооцолдоод, хаа­шаа ч хө­дөлж чадахгүй бол­чихоод байгаа байхгүй юу. Баяр­цогтын хэлдэг үнэн шүү дээ. Парламентын засаглалыг төлөвшүүлэх шаардлага бай­сан шүү дээ.

Цаашдаа ч гарна. Улам их гарахыг үгүйсгэх арга байхгүй. Нэг. Хоёрдугаарт, Наад оруулаад ирчихсэн хуулийн заалт чинь энэ Элбэгдоржийн са­наачилсан хуулийн заалт шүү дээ. 2009 онд Ерөн­хийлөгч болчихоод энийг оруулж ирсэн. Дөрвөн жил чимээгүй болчихсон.

Тэгж байгаад 2013 оны сонгууль дуусангуут дахиад хоёр дахь удаагаа оруулж ирсэн шүү дээ. Оруулж ирж байгаа заалт нь Үндсэн хуулийн заалттай үнэхээр болохгүй байгаа шүү дээ. Засгийн газ­рын гишүүн хавсарч болно гэсэн заалтыг Их Хурал Ерөнхий сайд хавсарч болно гээд хөрвүүлээд шийдвэр гаргачихвал энэ юу болох вэ.

Мөн биз. Тийм учраас одоо бол Ардын намын бүлгээс завсарлага авах асуудал байх­гүй ээ. Санаачилсан улс нь өөрсдөө будлианыхаа учрыг ол. Төрийн хуулиар улстөр хийдгээ больцгоо. Ерөнхийлөгчөөсөө эхлээд, Их Хурал, гишүүд нь. Энийгээ татаж авах ганц арга бий. Ер нь алийн болгон ин­гэж амьдрах юм.

Баахан улстөрийн жүжиг тавь­чихаад тэрийгээ зөв болгох гэж орооцолдож тө­рийг са­мууруулахаа болих хэ­рэг­тэй шүү дээ. Одоо асуудал бол санаачилсан хүн нь энийгээ татаж авах хэрэгтэй. Элбэгдорж бид хоёр нэг засагт орчихоод хамтраад, давхар дээл өмсчихөөд дааж ядаад явж л байсан юм. Цугтаа. Энэ үнэн.

Энэ үнэнээс Монголын төр хэзээ ч холдохгүй. Үнэхээр сонгуульд ялсан намд тол­гой хэдэн улстөрийн зүтгэлтэнүүдээ Засгийн бү­рэлдэхүүнд оруулдаг нь парламентат ёс тогтсон аль ч улс оронд байдаг л ёс шүү дээ. Нийтийн жишгээс га­жууд юм яагаад хийх гээд байгаа юм.

Энийг тойруулж яасан их ажилладаг юм. Утгагүй юм болж байна энэ дээр чинь. Би харин утгагүй юм болж байгаа гэдэг нь олон нийтэд таалагдахгүй байж магадгүй. Таалагдах, ойлгох өдөр ирнэ ээ. Ирнэ. Энэ улсад парламентын за­саглал гэдэг юм байгаа нь үнэн юм бол, энэ улс Үндсэн хуультай гэдэг нь үнэн юм бол.

Эх сурвалж: