sonin.mn

Төр засаг тогтворгүй, эдийн засаг уналттай, хө­рөнгө оруулагч нар дүр­вэсэн, дайжсан байдал хэнд ашигтай юм бэ. Ард ир­гэд уруу дорой, ашигт малтмал нь үнэ цэнгүй, дот­роо хямралтай улс орон хаашаа явдаг юм бэ. Эдийн засаг нь сульдаатай, эв түн­жингүй улс орноор том гүрнүүд хэрхэн наадаж буй жи­шээ, сургамжуудыг бид мэднэ.

Дэлхийн орнуудад бай­­саар байгаа билээ. Үүнээс үүдэн Засгийн газ­рын “Давхар дээл”-ийг тай­лах (АН-ын турсагыг хуу­лах) үйл явцын цаана на­муу­дын ашиг сонирхол, улс­­төрч­дийн амбицаас илүү гадны нөлөө байна уу гэсэн хардлагыг төрүүлнэ.

Засгийн газрын “Давхар дээл”-ийг тайлах үйл явцад Засгийн газрын ги­шүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нар байгаа нь сонирхол татна. Эд­гээр гишүүн сууж яваа за­виныхаа ёроолыг хулгана шиг мэрж орхилоо.

Тэдэнтэй “хамтарсан” УИХ-ын ги­шүүн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Д.Батцогт нарын хувьд засгийг ганхуулахад гайхаад байх зүйл огт үгүй. Учир нь тэд угаасаа “Шударга ёс эвсэл”-ийн буюу Н.Энхбаярын хүмүүс. Гэтэл Хүнс хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан улстөр АН-ын олон гишүүнийг хирдхийлгэхэд хүргэсэн билээ.

Энэ нам “Элсний 13” гэдэг чонотой нийлсэн гэ­рийн нохой шиг нөхдөөс болж олон сонгууль да­раалан ялагдах нүхээ малтсан. Ийм сургамж байсаар байтал, мэддэг атлаа, өөрөө ярьдаг хэрнээ Х.Баттулга ийм улстөр хийсэн нь МАНАН гэхээсээ илүү гадны нөлөө гэлтэй.

МАНАН-гийн Засгийн газрын ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга бас л огцруулах санал гаргаж байсан. Түүнд аль ч Засгийн газар таалагддаггүй. Тэгсэн хэрнээ МАНАН-г хүсэхийн учир юу юм бэ. Хөлөг онгоц­ныхоо ёроолыг мэрсэн Х.Баттулга анхнаасаа АН-ын гишүүн байгаагүй. Тэр­бээр “Эх орон” намын ги­шүүн байсан юм билээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хө­дөл­гөөний нам, М.Зоригт Иргэний Зориг нам, Р.Бурмаа хөдөлгөөнөөс АН-д орж ирсэн байдаг. Байр­наа­саа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдгийн адилаар нам дамжсан нөхдөд үнэт зүйл үгүй болдог гэнэм. АН-д шургалсан нөхөд Засгийн газраа унагах гээд улайрч эхэлсэн байх юм.

Ямартай ч “Женко” Х.Баттулгын “МАНАН” киноны I анги төгс­лөө. Харин дараагийн анги яаж үргэлжлэхийг та бид хүлээх л үлдэв.

Т.Эрдэнэ

Эх сурвалж: