sonin.mn

Өнөөдөр өглөө УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг хуралдсан. Харин энэ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт бүлгээсээ албан ёсоор гарахаа мэдэгдсэн байна.

Түүний ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаан нь олон асуудал дээр бүлэгтэйгээ санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсонтой нь холбоотой байж болзошгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгт өөрийн зорилго үгүй болж, бусад улстөрийн бүлэгтэйгээ зөвшилцөх нэрийн дор "тохиролцоо" хийх болсон нь Д.Батцогт гишүүний хувьд бүлгээсээ татгалзах шалтгаан болсон байж мэдэх талтай аж.

Л.Баяр

Эх сурвалж: "new.mn"