sonin.mn

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төслийг 10 суманд хэрэгжүүлж, 117 ажилгүй залуучууд хамрагдан туслах төлчнөөр ажиллаж байна.

Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн хэлтэс хамтран Түргэн, Сагил, Давст сумдад ажиллаж хөтөлбөрт хамрагдсан малчид, төлчидтэй уулзан хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Ажилгүй залуусыг “АЖЛЫН ГАРАА” төсөлд хамруулж төлчнөөр ажиллуулж байгаа нь цаг үеэ олсон, малчдад өгөөжтэй, үр дүнтэй ажил болж байгааг сум орон нутгийн төр захиргааны байгууллага болон иргэд, малчид үнэлж байлаа. Малчны хотноос хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэж олны хүртээл болгохоор ажиллаж байна.