sonin.mn

АНУ-ын Бостон хотноо жил бүр уламжлал болон з­­о­хиогд­дог олон улсын марафоны барианы ойролцоо гар хийцийн хоёр бөмбөг дэл­бэрснээс гурван хүн амиа алдаж, 264 хүн гэмтэж бэрт­сэн халдлага өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон.

АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш гараагүй байсан тер­рорист халдлагад амиа алд­сан хүмүүсийг дурсах ёслол өнгөрсөн мягмар гарагт марафоны барианы хэсэгт сүмийн хонхны дуугаар эхэлсэн байна.

Энэ үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байден, Бостоны мэр Мартин Уолш, сенатч Элизабет Уор­рен, халдлагаас амьд үлд­сэн хүмүүс болон ард иргэд гашуудал илэрхийлэн нэг минут дуугүй зогсчээ. Нэг жилийн өмнө бөмбөг дэл­бэрсэн үдийн 15 цагаас өмнө АНУ-ын далбааг ман­дуулж, төрийн дуулал эгшиг­лүүлсэн аж.

Уг нь Бостоны марафон нь хотод хамгийн олон хүн цуглардаг, баяр хөөртэй үйл явдал байсан ч халдлага үйлд­сэн ах дүү хоёр спортын энэ­хүү баярыг аймшиг болгон хувиргажээ.

Өнгөрсөн оны ма­рафонд оролцон шархадсан Патрик Даунес “Бидний үз­сэн өвчин шаналал дахиад хэзээ ч битгий давтагдаасай гэж хүсч байна. Нэг жилийн өмнө шар­хадсан олон хүн уг халдлага амьдралдаа үзсэн хамгийн хэцүү мэд­рэмж байсан” хэмээн хэлсэн. П.Даунес болон түүний эхнэр Ж.Кенски халдлагад өртөн хоёулаа нэг хөлгүй болжээ. Жо Байден “Ямар ч ёслол, үг яриа, үйлдлээр та бүхний зүрх сэтгэлийг тайтгаруулж чадахгүй гэдгийг мэдэрч байна. Гэхдээ энэ үйл ажил­лагаа уй гунигийг жаахан ч гэсэн хөнгөлөх байх гэж найдаж байна” гэжээ.

Халдлага үйлдсэн ах дүү Жохар болон Тамерлан Царнаев нь багадаа эцэг эхийн хамт АНУ-д очсон чечень гаралтай гэр бүлийн хүүхдүүд аж. Эцэг, эх нь тэднийг АНУ-д үлдээгээд 2012 оны эхээр Дагестанд очсон байна. Ээж Зубейдат Царнаева нь исламын хэт даврагсдыг сонирхдог бай­сан төдийгүй 2011 онд том хүү Тамерлантай утсаар ярих­даа жихадын талаар хэлж, Палестинд очих бо­ломж­тойг дурьдаж байсан ч хүү нь араб хэл мэдэхгүй гэж хэлжээ. Холбооны мөр­дөх товчоо тэдний утас­ны яриаг чагнасан бич­лэгийг халдлагын дараа гар­гаж ирсэн билээ. Бостоны халд­лагаас хэд хоногийн дараа ах дүү хоёрыг сэ­жиг­лэн мөрдсөн бөгөөд тус­гай ажиллагааны үеэр ах Тамерлан нь амиа алдаж, дүү Жохар нь шархдан эмнэлэгт хүргэгдсэн. Жохарыг одоо байцаан саатуулж байгаа. Түүнийг шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох юм.

Бостоны марафоныг энэ дөрөвдүгээр сарын 21-нд чангатгасан хамгаалалтад явуулахаар бэлтгэл ажил хийж байна. Хамгаалалтад 3500 цагдаа ажил­луулах бөгөөд энэ тоо нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин их юм.

Зөвхөн Бостон хотод төдийгүй Массачусетс му­жид цагдаа нарын тоог нэмж байгаа гэнэ. Түүнээс гадна хотод 100 гаруй нууц камер суурилуулсан аж. Хамгийн гол нь марафоны барианы хэсэгт анхаарал их хандуулах бөгөөд гүйлтийг үзэх хүмүүсийг том цүнх, үүргэвч, уут барихыг зөв­шөөрөхгүй.
Мөн нэлмэгэр хувцас, нүүрээ халхалсан бүрх өм­сөхгүй байхыг хүссэн байна. Марафонд олон зуун хүн оролцохоо илэрхийлсэн бө­гөөд энэ үеэр хэдэн мян­ган сайн дурынхан ажил­лахаа хэл­­жээ.

Түүнчлэн халд­лагад өрт­сөн иргэдэд туслах сангийн мөнгийг нэг жил цуглуулж байгаа бөгөөд 61 сая гаруй ам.доллар цуг­ларсан аж.

Марафонд амиа алдсан хүмүүсийг дурсах ёслолоос хэдэн цагийн дараа барианы орчимд эзэнгүй хоёр үүргэвч орхисон байснаас дүүргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Гэрчүүдийн хэлснээр хөл нүцгэн, гивлүүр бүхий хар бүрхтэй нэг эрэгтэй үүргэвч үүрэн “Бостон хүчтэй” хэмээн хашгирч явсны дараа зам дээр үүргэвчүүд үлдсэн аж.

Уг эрэгтэйг саатуулсан бөгөөд цүнх тэсрэх бөмбөгтэй эсэхийг цагдаа нар роботоор шалгажээ. Цүнхэнд юу байсан та­лаар цагдаа нар хэлээгүй ч “Аюулгүй байдлыг хан­гах үүднээс марафоны ба­рианы орчимд үлдээсэн үүр­­гэв­чүүдийг устгасан” гэж мэдэгдлээ. Мөн цагдаа нар хэвлэл мэдээллийн ажилт­нуудыг тэс­рэх бөм­бө­гийн та­лаар те­левизээр үзүүлэхгүй бай­хыг хүссэн байна.

Н.Тунгалаг

Эх сурвалж: