sonin.mn

МУГЖ С.Жавхлан өчиг­дөр хэвлэлийн хурал хийж монгол түмнээ дээлээ өмсөн төв талбай дээр жагсахыг уриаллаа.

Тэрбээр өнөөдөр 09:00 цагт Чингисийн хааны талбай дээр өөрийн дэмжигч залуустайгаа жагсахаа мэдэгдсэн юм. Түүний ин­гэх болсон шалтгаан нь МАН-ын гишүүд монгол үндэс­ний дээлийг өмсөхгүй байхыг уриалсан утгатай хөдөлгөөнийг талбай дээр хийснийг эсэргүүцэж буй нь энэ аж.

Тэрбээр “Улс төрийнхөн үндэснийхээ дээл хувцсыг жилийн 365 хоногийн таван өдөр нь буюу баяр ёслолын өдрүүдэд л өмсдөг хүмүүс. Гэтэл юу болоод зүгээр л нэг өдөр дээл хувцас ярьж хэлж, тайлж шидэх болов.

Хэний захиалгаар ингэж монгол түмний бахархал болсон, монгол хүний нэрийн хуу­дас болсон үндэсний дээл хувцсыг маань ад үзэн хаяж, хэрүүлдээ оруулаад байгааг нь гайхаж байна” гэв.

Түүнчлэн жагсаал хө­дөлгөөн хийхдээ монгол туургатны нэг Буриад зон олны дээлийг яагаад хөсөр хаяж байгаагаа тайлбарлан уучлал гуйхыг шаардлаа.

Эх сурвалж: