sonin.mn

Хятадын Гуанжоу хотын бизнесмэн 18 давхар байшин барих зөвшөөрөлтэй атал 20 давхар болгосон аж. Тиймээс зөвшөөрөлгүй барьсан хоёр давхрын гадна талыг хиймэл ургамал, модоор халхалсан байна. Гэвч байшингийн нэгэн оршин суугч хууль бус давхрууд аюул учруулж магадгүй хэмээн хотын захиргаанд гом­дол мэдүүлжээ.

Үүний да­раа сэтгүүлчид дээрээ мод, ургамалтай байшинг сонир­хож эхэлсэн бөгөөд 18 давхар барих ёстойг мэдсэн аж. Түүнчлэн нэрээ нууцалсан нэг иргэн хэлэхдээ бизнесмэн байшиндаа хууль бусаар давхар нэмж байгааг хотын захиргаа хоёр жилийн өмнө мэдсэн ч дуугүй өнгөрсөн гэжээ.

Учир нь уг бизнесмэн хотдоо нэр хүндтэй, нөлөө бүхий болохоор түүнд арга хэмжээ аваагүй юм байна. Гэхдээ байшингийн дээр том мод, буттай цэцэрлэг гэнэт бий болсон нь зэргэлдээх байшингийн оршин суугчдын анхаарлыг татсан аж. Харин бизнесмэн байшингаа со­дон болгохын тулд ийм бай­гууламж хийсэн гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: