sonin.mn

АН-д итгэх итгэл 54 хувь

АН дангаараа анх удаа нийт санаа бодлын талбарын талаас илүү буюу 54 хувийн итгэл цуг­луу­лав. Маргааш сонгууль болвол сонгогчдын дээрх хувийг АН-д саналаа өгөхөө илэр­хийлжээ.

МҮАН-МСДН-ын “Ард­чилсан хол­боо” эвсэл 18 жи­лийн өмнө 1996 оны УИХ-ын сонгуулийн өмнө 50 орчим хувийн рейтинг­тэй байсан юм. 50-иас илүү хувьтай гарсан то­хиолдол 1992 оноос хойших Монголын улстөрд 2000, 2004, 2007 онд одоогийн МАН-ын хувьд гарч байсан үзүүлэлт. АН-ын хувьд анх удаа­гийн тохиолдол.

Бүтээгч хуримтлуулагч биш хэрэглэгч байж ирсэн, эдийн засгийн олон жилийн хур үр дагавар өнөөдөр илүү мэдрэгдэж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ унасан, хөрөнгө оруулагчдаа удаа дараа хууль гарган хөөчихсөн, долларын ханш өсч, төгрөг суларсан хүндхэн цаг үед итгэл цугларсан хэвээр байгаа нь илүү чанартай, илүү үнэ цэнтэй.

Асуудал бэрхшээл, хүнд­­рэлийг аргацаах, хойш­луу­лах, нуух биш ил тод болгох, шийдэх, даван туулах хүсэл зориг, няцаж тойруулдаггүй шулуун мэдэгдлүүд, байр суурь, Засгийн газрын идэвх­тэй үйл ажиллагаа, ард түмнээс сонсох, ойрхон байх нээлттэй засаглалын үр дүн. Намын дарга, Ерөнхий сайдын хувь хүнд нь чиг­лэсэн, дэмжлэг хүлээж бай­гаа үйл ажиллагааг нь үгүйс­гэх шүүмжлэх, “хар пиар” их байхын хэрээр АН-д илүү их итгэл цуглаж байна.

Нүүрс, экспорт илт буур­сан эдийн засгийн бэрх­шээл­тэй байгаа ч 11 аймгийн оно­шилгооны төв, аймгуудыг холбосон зам, түгжрэлийг буу­руулах, жижиг дунд биз­нес эрхлэгчдийг дэмжих, Монголдоо бүтээж эхэлсэн гол түлхүүр үйл ажиллагаа, шинэчлэлийн явцын үр дүнд өгсөн олон нийтийн үнэлгээ юм.


МАН-ын уналт үргэлжилж байна

29.8 хувь хүрэхгүй хувьтай гарсан нь МАН-ын уналт зогсохгүй үргэлжилж байгааг нотлов. Дээрх хувь бол МАН-ын гишүүд, тэд­гээр­тэй шууд холбоотой дэм­­жигчдийн хувь хэмжээ. Сон­гуулийн хувь заяаг шийд­вэрлэгч олонх болсон, аль нэг талыг хатуу барим­талдаггүй сонгогчид МАН-д итгэхгүй байна. Хүчтэй шүүмж­лэгчийн байр суу­ринаас, улстөрийн идэвхтэй акциудыг бэлтгэн зохион байгуулж байгаа ч нэгэнт алдагдсан итгэлийг буцаан дуудах нь маш хэцүү. Авлига, хүнд суртал, баян хоосны ялгаа, ажилгүйдэл, ядуурал, түү­ний тусгал архидалт, гэмт хэрэг, утаа, түгжрэл, газар олголт зэрэг нийгэм, эдийн засгийн бо­лон хувь хүн айл өрхийн асуудал олон жилийн ху­римтлагдсан бэрхшээлийг МАН өөртөө тээгч, нэр хүнд, үйл ажил­лагаанд нь салшгүй шинж чанар болсон хэвээр байна.

МАН-ын нүүр царай, үзэл санааг нь тээгчид өөрс­дөө тэр бүхнийг тээгч илэрхийлэгчид юм. “Муу нэрийг хусавч арилахгүй”, “Нэр хугарахаар яс хугар” гэх ардын оюун санаанд үе дамжин шингэсэн үгс энэ нөхцөл байдлыг хамгийн оновчтой илэрхийлнэ.
Өөрсдөө шинэ нийгэмд 20 гаруй жил, цаашилбал 90 гаруй жил эрх барихдаа энэ бүхнийг шийдэж, ажлаа хийгээгүй байж өнөөдөр гэнэт олж харсан юм шиг шүүмжилдэг нь МАН-ын унал­тыг үргэлжлүүлсээр байх, энгийн ойлгомжтой зөр­чил хямрал болж байна.

Засгийн газрын шинэч­лэлийг шүүмжил­сэнээр МАН рейтингээ өсгөхгүй, ши­нэч­­­лэлийн эсрэг хүчин бол­соор байхын оронд нам, үнэт зүйлс, нүүр царай, удирд­лага, бүтцээ дорвитой шинэч­лэх, магадгүй цоо шинээр зохион байгуулагдах нөхцөл байдал хангалттай үүссэн байна. Аль ч салбарын ямар ч брэнд нэр хүндэд насны хязгаар гэж зүй тогтол байдаг, давагдашгүй хүчин зүйлтэй МАН хэдийнээ учирсан байх магадлалтай.

МАН гол түшиг тулгуур болсон орон нутагт ч АН-аас 6.1 хувийн рейтингээр хоцорч, хүн амын тал нь оршин суудаг нийслэлд гурав дахин бага итгэл ав­чээ. МАН-ыг хуваагч МАХН-ын рейтингийг шууд нийлүүлж нийлбэрийг нь гаргах зарчмын хувьд буруу ч нийлээд 41.2 хувьтай гарсан байна.

Засгийн газрын үйл ажиллагаа

Гадаад, дотоод, олон жи­лийн туршид хуримт­лагдсан хүчин зүйлсээс шалтгаалсан эдийн засгийн тодорхой хүнд­рэл гарч байгаа ч даван туулж, бодитой шийдэхийг оролдож байгаа Засгийн газарт өгсөн үнэлгээ муугүй байна. Их сайн, сайн болон муу, маш муу гэсэн үнэлгээ ойролцоо, хэвийн гэсэн дундаж үнэлэлт 45.7 хувьтай гарсан байна.

Уламжлал ёсоор ажил­гүйдэл хамгийн тулгамсдан асуудлаар 31.1 хувьтай гар­сан, үнийн өсөл­төөс ихээр нэрлэгдсэн нь бэ­лэнчлэх, халамжлуулах биш ажил хийж бүтээж даван туулна гэсэн хүсэл зориг их байгааг нотолж байна. Дээрх асуудлуудыг хамгийн сайн шийдэж чадах нам гэж АН-ыг 22.4 хувиар нэрлэсэн байхад МАН 10 хувьтай хоёр дахин бага үзүүлэлт гарчээ. Тулгамдсан асуудлуудыг шийдэх чадвартай гэж АН-ыг МАН-аас илүү олон ху­виар нэрлэсэн байна.

Засгийн газрын амжилт

МАН-ын нэр хүндийн хамгийн сөрөг тал болсон авлигатай хийж буй тэмцэл шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын хамгийн том амжилт гэж олон түмэн үнэлсэн бай­на. Авилгажсан төсөв, объек­­туудын асуудлыг сөхсө­нийг олон нийт дэмжсэн гэсэн үг юм.

Г.Ундрах

Эх сурвалж: