sonin.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү оюутнуудад лекц уншихаар болсон байна. Тэрээр маргааш Монгол Улсын их сургуулийн Дугуй зааланд 12:00 цагаас “Мэдлэгт суурилсан төрийн бодлого ба зохистой төрийн тогтолцоо” сэдвээр лекц тавих юм.

О.Баасанхүү гишүүн төрд мэргэшсэн сайн боловсон хүчин хэрэгтэй байгааг сүүлийн үед онцлох болсон. Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг салбар яамаа удирдаж чадахгүй алдаа гаргасан, иймд огцрох  ёстой гэсэн асуудлыг УИХ-д өргөн бариад байгаа юм. Оюутнуудын  дунд төрийн зөв бодлогын талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцох ажээ.