sonin.mn

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын газраас тус улсад зорчихыг хүссэн гадаадын иргэдийн визийн мэдүүлгийг ирэх 6 дугаар сарын 1-нээс эхлэн http://visa.kdmid.ru цахим хуудсаар дамжуулан орос эсвэл англи хэлээр хүлээн авахаар болов.

Дурдсан хугацаанаас өмнө гараар бөглөсөн визийн мэдүүлгийг урьдын адилаар хүлээн авна.