sonin.mn

  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2014.04.15/ хуралдаан үдээс хойш эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа даргалж байна.

 Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

  Мөн өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл болон Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсох байсан ч хойшлуулав.

  Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тоймыг хуралдааны дараа хүргэнэ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.