sonin.mn

Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn-ын ээлжит санал асуулга боллоо.

Энэ удаад "Хамгийн үр бүтээлтэй, оновчтой ажиллаж буй УИХ дахь албан ба албан бус бүлгийн дарга хэн бэ?", "Эдийн засгийн хямрал, бодлогын алдааны бурууг хүлээх учиртай салбар хариуцсан албан тушаалтан хэн бэ? " гэсэн хоёр сэдвээр санал асуулга явууллаа.


Санал асуулгад давхардаагүй тоогоор нийт 97 230 /Ерөн долоон мянга хоёр зуун гучин/  хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнхи нь Монгол улс, АНУ, Солонгос,  улсын интернэт хэрэглэгчид байв.

"Хамгийн үр бүтээлтэй, оновчтой ажиллаж буй УИХ дахь албан ба албан бус бүлгийн дарга хэн бэ?" гэх асуултанд  УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг 49 хувь, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 35 хувийн санал тус тус авч тэргүүлжээ.




Харин "Эдийн засгийн хямрал, бодлогын алдааны бурууг хүлээх учиртай салбар хариуцсан албан тушаалтан хэн бэ? " санал асуулгад Эдийн засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар тэргүүлсэн байна.



Санал асуулгын дүнг бүрэн эхээр нь хүргэе.

Sonin.mn