Украины хууль ёсны Ерөнхийлөгч В.Янукович “Шинэ удирдагчид АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Бреннантай уулзсаны дараа зүүн өмнөд хотуудад тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргасан” гэж хэлсэн байна.
Дээд Радагаас томилсон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Турчинов, Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Аваков нар Ж.Бреннантай уулзаж, ярилцаад иргэд буу зэвсэг хэрэглэхийг хориглох, тусгай ажиллагаа эхлэх шийдвэр гаргасан нь Украинд цус урсгахыг турхирсан хэрэг гэж үзэж байгаагаа хэлжээ.
Түүнээс гадна ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Украины Зэвсэгт хүчин тусгай ажиллагаа явуулж эхэлсэн нь иргэдэд маш аюултай гэж мэдэгдсэн аж.
Н.Тунгалаг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Америкийн мэргэн буучид манайд ирвэл авилгалчдыг буудах уу. Эх орончдыг буудах уу. Украинд бол манай Баабар шиг хүмүүсийн зааж өгсөн шудрага хүмүүсийг түүж буудсан юм шиг байгаа юм. Манай Баабар ажлаа хийгээд буудуулах нэрсийн жагсаалтаа бэлдчихсэн шагналаа хүртчихсэн бондойгоод сууж байгаа даа.