sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ хэлэлцэхээр болоод байна.
Өнөөдөр уг асуудлыг хэлэлцэх байсан ч МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл завсарлага авсан юм.


Тэгвэл эдгээр албан мэдээллийн цаана юу болж байна вэ?
Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хаалттай хуралджээ.


Хуралдааны үеэр МоАХ, МҮДН-ын фракциуд "давхар дээл"-ийн хуулийг батлагдсан даруйд нь хэрэгжүүлэх бөгөөд дараагийн Засгийн газарт "Алтан гадас"-ынхныг оруулах хэрэггүй гэсэн санал гаргасан байна.
Гэхдээ МҮДН-ын Н.Батбаяр эсрэг байр суурьтай байгаа бөгөөд  МҮДН-ээс гарч, "Төв Халхын Нам" ч гэнэ үү? холбоо ч гэнэ үү? шинэ юм байгуулах тухай ярьсан аж.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сайд нарт "давхар дээл"-ийн хуулийн төслийг хэлэлцэхэд эргэлзэх зүйлгүй оролцох хэрэгтэй гэсэн үүрэг өгсөн ч дийлэнхи сайд нар  "Эрдэнэбат бид хоёрын мэддэг юм ч биш байхаа" гэж хариулсан гэнэ.


Үүний дараахан нь МҮДН-ын Ц.Баярсайхан албан ёсоор санал хураалтанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Харин МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн хувьд АН-ыг "шантаажлах" арга хэрэглэж буй гэх бөгөөд хэрэв дараагийн Засгийн газарт хамтарна гэсэн тохироо хийхгүй бол Н.Алтанхуягийг огцруулах санал гаргах юм гэнэ.


Харин энэ бужигнаанаас хол Японд эмчлүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогдох гэсэн АН, МАН, эвслийн удирдлагууд олон байгаа ч холбогдож чадахгүй байгаа аж.
Ер нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудалд МАН, эвсэл, тэр бүү хэл АН-ын аль ч фракцийг дэмжиж чадахгүй гэдгээ шуудхан хэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

М.Гал