sonin.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа уул уурхайн төсөл, Шивээ хүрэн, Гашуун сухайтын хилийн боомтуудын үйл ажиллагаа, аймгийн Боловсрол, соёлын газар, түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Эрүүл мэндийн газар, Говь гурвансайхан байгалийн цогцолбор газарт Монгол улсын "Төрийн хяналт шалгалтын тухай" хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөө өгөхөөр тус аймгийг зорьжээ.

Шалгалтыг газрын дэд дарга Д.Гүньбазар ахалж, 3 ажлын хэсэг зохион байгуулж Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа нар тус тус удирдаж ажиллах ажээ.

Шалгалтыг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт "Оюу Толгой" ХХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэставан толгой" ХК, "Энержи ресурс" ХХК, "Хангад эксплорейшн" ХХК, "Саус Гоби Сэндс" ХХК, "Мак" ХХК, "Чинхуа Мак" ХХК, " Хуннү Коул" ХК, "ЭНК" ХХК-ийн барьж байгуулж байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаа болон баригдаж буй барилга байгууламжуудыг хамруулахын зэрэгцээ Өмнөговь аймгийн 2011 оны улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага, аймгийн Төрийн сан, ИТХ, Аймгийн ЗДТГ, Аймгийн Засаг даргын нөөц сан, Орон нутгийн өмчийн алба, Орон нутгийн өмчийн сан болон "Таван толгой" ХХК-ний санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, Шивээ хүрэн, Гашуун сухайтын хилийн боомтуудын үйл ажиллагаанд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт гаргах юм байна.



Эх сурвалж: "Бизнесийн мэдээ"