Өөдрөг үр дүн, үнэлгээтэйгээр шинэ онтой золгож байна

Нийтэлсэн: 2013-12-27 11:41:17

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж 2013 оны тайлангаа хэлэлцэж, ирэх оныхоо ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж баталлаа. 
 
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн 2013 оны  сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, сонгуулийн хуулийг чанд баримтлан сонгуулийг элдэв зөрчил маргаангүй, төсвийн ихээхэн хэмнэлттэйгээр зохион байгууллаа.
 
Сонгууль эрх зүйн цоо шинэ орчинд явагдсан төдийгүй сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологиийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн нь энэ удаагийн сонгуулийн онцлог байв.
 
Энэ бүхнийг олон улсын байгууллагын хөндлөнгийн ажиглагч, бие даасан шинжээч, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй баг бодитой үнэллээ. 
 
Түүгээр ч үл барам Олон улсын сонгуулийн шагналын хороо нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороог 2013 оны шилдэг байгууллагаар сонгон шалгаруулж, сонгуулийг сайн зохион байгуулсныг нь өндөр үнэлж тэргүүн шагналаа  хүртээлээ.
 
Энэхүү шагнал нь  Монгол Улсад сонгуулийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бодитой хангаж буйн анхны том үнэлгээ боллоо.
 
Ийм  өөдрөг үр дүн, үнэлгээтэйгээр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2013 оныг үдэж, шинэ онтойгоо золгож  байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж энэ хүрээнд олсон ололт амжилтаа улам бататгаж сонгуулийн технологийг цаашид улам боловсронгуй болгох, сонгогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажилд  илүү анхаарах нь зүйтэй гэж хуралдаанаас үзэв. 
 
Мөн сонгуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, зөв гольдирлоор нь төлөвшүүлэхэд өөрсдийн саналаа бэлтгэхийн сацуу олон улсын харилцаагаа өргөжүүлэх зэрэг асуудалд ажлаа голчлон чиглүүлэхээр Сонгуулийн Ерөнхий Хорооныхон тогтлоо.
 
Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хороонд ирсэн өргөдөл гомдолтой танилцаж зохих хариу өгөхөөр хуралдаанаас шийдвэрлэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
 
2013 оны 12 дугаар сарын 27
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Одоо хүртэл хэрүүл дагуулсаар байгаа үй олон асуудлын хаагуур нь олон улс тэргүүн шагналаа өгдөг юм бэ???Арай л нөгөө дүр эсгэнэ гээч болсон юм биш биздээ!!

    Ачу, 2013-12-28 04:40:58, 194.230.155.227Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно328

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Фотог:

Элсний 13 гэж...4

Одоо “Элсний 13″ гэвэл монголчууд андахгүй бөгөөд “МАН-аас урваж нам дамнаж төр сүйтгэдэг хэдэн хүмүүс” гэж ойлгоно. Энэ бол баараггүй. МАН-ын үйл ажиллагаа хүмүүсийг ийм байдалд хүргэж байгаа юм. Уг нь энэ бол Зөвлөлтийн уран сайхны, аль дивангалавын 1936 оны кино юм. Миний үеийн хөвгүүдийн хувьд “Чапаев”, “Ардын элч”, “Цогт тайж”-тай нэгэн эгнээнд дүйцэх “байлдаантай гоё” киноны ангилалд багтана. Би л лав 50 үзсэн үү, 100 үзсэн үү гэдгээ санахгүй байна. Ямар ч гэсэн “мангар их” үзсэн юм даг. Үүнд холбогдох санаагаа товч өгүүлэх гэсэн юм…

Фотог:

Монгол Улс төмөр замын бодлогоо хурдан шийдэх ёстой 2

УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараагаар улс орны өмнө чухлаар тавигдаад буй зарим асуудлаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

Фотог:

АНУ-ын “ExxonMobil” компани “Роснефть”-тэй хамтран ажиллахгүй болсноо мэдэгдэв 1

АНУ-ын “ExxonMobil” компани оросын усан доорх үргэлжлэл газрын асуудлаар “Роснефть”-тэй хамтран цаашид ажиллахгүй болсон тухай батлан мэдэгдэв. Иймд америкийн компани Карскийн болон Хар тэнгисүүд дэх төслүүдээ зогсоож байгаа аж.

Фотог:

30 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив

Засгийн газрын үнэт цаасны өнөөдрийн ээлжит арилжаагаар банкуудад 12 долоо хоногийн хугацаатай, нэг бүр нь 1 сая төгрөгийн үнэтэй, 30 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахаар мэдээлсэн байна.

Монголын сонгуулийн байгууллага сорилтыг давж, сонгуулийг амжилттай зохион байгуулав гэж дүгнэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж 2008 -2012 он” сэдэвт тайланг хэвлэн гаргажээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг

Эдийн засгийн өршөөл үзүүлье

Уучлал гуйж чадсан шигээ өршөөл үзүүлж болохгүй юу, Ардчилсан намынхаан!

Улстөрийн хор найруулалт буюу ялагдагсад эвсч эхэллээ

Зуны урт амралтын дараа “амь орж” байгаа монголын улстөр халуухан, хатуухан уур амьсгалтайгаар энэ намрынхаа үйл ажиллагааг эхлүүлж байна.

Ким Жөн Ун мэс засал хийлгэжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун есдүгээр сарын дундуур хоёр хөлийн шагайндаа мэс засал хийлгэсэн бөгөөд одоо Пхеньяний эмнэлэгт хэвтэж байгаа тухай мягмар гарагт "Чосон ильбо" сонинд эх сурвалжийн мэдээллийг иш татан бичжээ.

Эсэргүүцлийн ажиллагаа Хятадын эрх баригчдын байр суурийг өөрчлөхгүй

Хотын зарим дүүргийг хаасан жагсагчдад эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохыг Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Жэньин уриалжээ.

Зарим аймгийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар автомашин хүлээлгэн өглөө

Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу өнөөдөр буюу 2014 оны 09 дугаар сарын 30-ний өдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах 5 автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

Их Британийн сэтгүүлчийн ээлжит дүрс бичлэг гарчээ

“Лалын улс” бүлэглэлийн босогчид Их Британийн сэтгүүлч Жон Кэнтлигийн ээлжит дүрс бичлэгийг интернэтэд байрлуулжээ.

ЭХЯ-ынхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний яамны удирдлагагууд, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААГ-ын хамт олон яам, байгууллагаасаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, үдийн зоог барьлаа.

БНАСАУ-ын нөлөө бүхий дипломатч Монголын сайдтай уулзжээ

Пхеньяны гадаад бодлогыг тодорхойлон хянадаг Умард Солонгосын Хөдөлмөрийн намын гол хүн баасан гарагт Улаанбаатарт айлчилж, Монголын Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийсэн тухай Монголын Гадаад харилцааны яам мэдээлсэн байна.

Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгасан сайдууд “баяртай”

-Н.Батбаяргүй, Н.Удвалгүй, А.Гансүхгүй, Д.Ганхуяггүй Засгийн газар “Хол явах” замаа заслаа-

Ард иргэдийн санал асуулга эхэллээ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар ард түмний санал асуулга явуулах гэж байна.

15 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Есдүгээр сарын байдлаар хууль тогтоомж удаа дараа зөрчиж байгаа талаарх холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлажээ.

Бүлтрэлт- 2012

Сонгогчдоос санал цуглуулах хамгийн сайн арга бол тэдний юу хүсч байгааг хэлэх. Энэ бол сонгуультай холбоотой улс төрийн ухааны үндсэн зарчим юм. Харамсалтай нь олон оронд сонгогчид хувь хувиа хичээхээс улс орон гэж сэтгэж чаддаггүй.

Өмгөөлөгч Л.Баттогтоход ял оногдуулав

Өчигдөр Нийслэлийн I тойргийн шүүхэд өм­гөө­лөгч Л.Баттогтоход хол­­бог­дох хэргийг шүүн хэ­лэлц­лээ.

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ыг хэн удирдаж орох вэ?

УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр жил орчмын хугацаа дутуу байна. Айсуй 2015 он гармагц улс төрийн намууд, улс төрчид УИХ-ын 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орж эхлэнэ.